Өчигдөр Булган аймгийн Булган сумын нэгэн оршин суугч тарваган тахал өвчний шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хэвтээд нас баржээ. Түүнтэй холбогдуулан өчигдөр орой тус аймгийн онцгой комисс хуралдсан байна. Мөн тус суманд Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч мэргэжилтнүүдийн баг ажиллажээ. Тус төвийн дарга Оюунчимэгийн мэдээллэснээр, шинжилгээний хариу эцэслэж гараагүй байгаа аж.
Сэтгэгдэл ( 3 )
мэдээллээ бодиттой үнэн зөв тавиач дэ
Мэдээллээ зөв гарчиглаач ээ. Булган аймаг тарваган тахлын голомтгүй аймаг гэдгийг та мэдэх үү. Зөв мэдээллийг түмэнд түгээвэл бусдад ашигтай. Сэтгүүлч та юм уншиж, мэдлэгээ дээшлүүл
Та нар солиорохоо болиоч. Наад муу сурлагатай байсан, олигтой юм бичиж чаддаггүй малынхаа бичсэн юмыг нь хянаж байгаач. Редактор гэж байна уу? Ховд аймгийн Булган сум юм уу, үгүй юм уу? Булган аймагт бас Булган сум гэж байнаа айн? Сэтгүүлчид та нарыг ингээд мал шиг юм бичээд байхаар хууль чангалахаас биш яахын? тэгчээд бас олон юм ярьж, 4 дэх засаглал энэ тэр гэж солиорноо. Ийм мэдрэл муутай хүнээ халаач