Засгийн газраас зарим тамирчдад мөнгөн шагнал гардууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 23

БНСУ-ын Гвану хотноо болсон Дэлхийн оюутан залуучуудын эв нэгдэл, найрамдал, нөхөрлөлийн билэгдэл болсон Оюутны спортын XXVIII Универсиадад амжилттай оролцсон баг тамирчид, дасгалжуулагчдад Монгол Улсын Засгийн газар хүндэтгэл үзүүлж, спортын өндөр амжилт хүслээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Алдартнуудаа төрийн дээд одон медалиар шагнахаас гадна санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлдэг шийдвэрийг тэртээ 1998 онд санаачилсан. Энэ бодлогоо Засгийн газар цаашид ч үргэлжлүүлнэ. Дэлхийн том универсиадад баг хамт олноороо амжилттай оролцож, Монгол Улсын төрийн далбаагаа мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн тамирчид, дасгалжуулагч нартаа амжилт хүсье” гэлээ. Дэлхийн оюутны спортын наадмын жүдо бөхийн төрөлд алтан медаль хүртсэн Доржсүрэнгийн Сумъяад Засгийн газрын 2014 оны тогтоолын дагуу 30 сая төгрөг, буудлагын төрөлд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн Энхтайваны Даваахүүд 36 сая, жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэгт 10 сая, буудлагын төрөлд мөнгө, хүрэл медаль хүртсэн Оюуны Төгөлдөр, Энхтайваны Бадамгарав нарт тус бүр зургаан сая төгрөгийн мөнгөн шагнал олгох Батламжийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гардууллаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top