Увс аймаг энэ өдрүүдэд 90 жилийн ойн баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэхийн сацуу тус нутгаас төрөн гарсан Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Баянмөнөхд зориулан хөшөөг нь босголоо.
20 дугаар зууны манлай Их аварга Х.Баянмөнхийн хөшөөг ийнхүү төрж өссөн Увс аймгийнх нь төв Улаангом хотын спортын ордны урд талбайд босгосон. Хөшөөний суурь нь дэлхийн бөх гэдгийг нь бэлэгдэн бөмбөрцөг хэлбэртэй хийсэн ажээ.
Мөн маш олон өрсөлдөгч нарын дундаас монгол бөхийн ноён оргилд хүрсэн бөх гэдгийг нь далайн шуурга салхи мэт дүрсээр илэрхийлсэн гэнэ. Үндэснийхээ монгол бөхөөр улсын наадмыг арвантаа манлайлж, чөлөөт бөхөөр дэлхийн аварга, олимпийн мөнгөн медаль хүртсэн Хорлоогийн Баянмөнх аварга ийнхүү хөшөөнд мөнхөрлөө.
Сэтгэгдэл ( 0 )