Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг, “Төвийн бүсийн хурд-2015” наадам өнгөрсөн баасан гаригт Өвөрхангай аймгийн Хархорин суманд эхэлсэн. Даншигт улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, Т.Санчир, улсын өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин П.Ганхүү, Б.Сангисүрэн, Б.Сугаржаргал тэргүүтэй 512 хүчит бөх өрсөлдлөө.
"Бат Оршил" наадмын түрүү бөхөөр Өвөрхангай аймгийн Зүүн Баян-Улаан сумын бөх Улсын арслан Доржпаламын Ганхуяг тодорлоо. Харин үзүүрт Улсын гарьд Батнасангийн Гончигдамба хүрсэн байна. Их шөвөгт Улсын заан Т.Санчир, М.Өсөхбаяр нар үлджээ. Түрүү бөхийн шагнал нь найман сая бол үзүүрлэсэн бөх нь таван сая төгрөгний шагнал авчээ.
Сэтгэгдэл ( 0 )