Туялзуур сэлэмний 23-аас доош насны Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болохоор болжээ. Ирэх есдүгээр сарын 7-12-нд Улаанбаатар хот, Буянт-Ухаа спорт цогцолборт болох энэхүү тэмцээнд Ази-Номхон далайн бүсийн 35 орны баг, тамирчид оролцоно гэж таамаглаж байна. Өннөдрийн байдлаар 180 тамирчин энэ тэмцээнд оролцох мэдүүлгээ өгөөд байгаа бөгөөд бүртгэл энэ сарын 17-нд дуусах аж. Түүнчлэн энэхүү тэмцээний үеэр Азийн Туялзуур сэлэмний холбооны удирдах зөвлөлийн хурал Улаанбаатар хотноо болох бөгөөд энэ хуралд Олон улсын Туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч болон бусад хүндэт зочид урилгаар оролцох юм байна.
Сэтгэгдэл ( 0 )