Аваргын төлөө барилдах эрх авлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 06

араево-2015" өсвөрийн жүдочдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Босни-Герцеговин улсын Сараево хотноо өчигдөр эхэлсэн билээ. Өчигдөр хөвгүүдийн -50 кг, -55 кг болон охидын -40 кг, -44 кг-ын жингийн барилдаан болсон. 

Тэднээс эмэгтэйчүүдийн 40 кг-ын жинд Баасансүрэнгийн Ойдовчимэд аваргын төлөө барилдахаар боллоо. Тэрбээр хагас шигшээд Румыний бөхтэй барилдаж, үндсэн цагт үнэлгээ тэнцэж, нэмэлт цагт торгуулиар учраагаа ялснаар аваргын төлөө барилдах эрхтэй болсон байна. Тэрбээр аваргын төлөө ОХУ-ын Ольга Борисоватай барилдана. 

Харин эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Баянмөнхийн Нармандах Италийн бөхөд ялагдаж хүрэл медалийн төлөө Бразилийн бөхтэй барилдахаар болжээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.121.12) 2015 оны 08 сарын 06

ZINDAA.MN SAIT AMIDRALAAS YASAN IKH KHOTSORCH YAWNAA. UCHIGDUR BOLOOD UNGURSUN SHUU DEE. MANAIKH 1 MUNGU , 1 KHUREL AWSAN

0  |  0
Top