Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шатрын ААШТ болж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 10

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээний нээлтийн арга хэмжээ Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимд өнгөрсөн амралтын өдөр боллоо.

Ази тивийн аварга шалгаруулах шатрын 3 дахь тэмцээнд Казакстан, Узбекистан, Энэтхэг, Монгол Улсаас 27 шатарчин ур чадвар, оюун ухаанаа сорьж байна. 

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч, Англи улсын иргэн Филипп Гарднер тэмцээний нээлтэд оролцсон юм байна.

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний аваргууд энэ сарын 14-ний өдөр тодорно.

Дашрамд сонирхуулахад энэхүү тэмцээн нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 376 дугаар тогтоолоор зохиогдож байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top