Өнөөдөр Чингис хотноо Хэнтий аймгийн ЗДТГ-аас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Энхтөгсийн Оюунболдод зориулсан “Хүндэтгэлийн наадам” хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Наадмын үеэр их нас, хязаалан, соёолон насны морьдын уралдаан, хүчит бөхийн барилдаан, халх сурын харваа, шагайн харваа зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах ба наадмын арга хэмжээ үдшийн шоу, ёслолын буудлага болох юм.
Э.Оюунболд нь Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, Монгол Улсын Арслан хэмээх эрхэм цолыг 22 насандаа хүртэж Хан Хэнтийчүүд биднийхээ магнайг тэнийлгэн баярлуулсан билээ.
Тэртээх 1963 онд Монгол Улсын Дархан аварга Ж.Мөнхбат 22 насандаа Монгол улсын төрийн их наадамд анх удаа түрүүлж, хамгийн залуудаа Монгол улсын Арслан цол хүртсэн бөхөөр тодорсон түүхтэй. Түүний энэ амжилтыг 52 жилийн дараа Хэнтий нутгийн хүү Э.Оюунболд давтсан нь Хан Хэнтийчүүд бидний бахархам амжилт байв.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Монгол Улсын Далай, даян, дархан аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 1999 оны Төрийн их баяр наадамд 11 дэх түрүүгээ авч байжээ. Түүнээс хойш 16 жилийн дараа ийнхүү “Хан Хэнтийн аварга” дэвжээ, “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр, “Хангарьд” спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын бөх Э.Оюунболд улсын баяр наадамдаа анх удаагаа түрүүлж, Монгол Улсын арслан цолыг хүртээд байгаа билээ.
Сэтгэгдэл ( 2 )
zalyy hyn naadmaar yadag yum er ni saihan boh barildaad l awarga boloo l biz yamar delhiid mandsan bish dee awarga ooroo cn icnmeer yum daa.
oshoo ih amjilt husie shine arslandaa