“Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад- 2015” өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлнэ. Энэ сарын 19-29-нд хүртэл болох уг тэмцээний албан ёсны нээлт өнөөдөр 19.30 цагт “Хүннү молл” цогцолборт болох аж. Нээлтэд Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Ильюмжинов болон Монголын шатрын холбооны удирдлагууд, БСШУЯ, ЭМСЯ-ны төлөөлөл оролцох юм.
Дэлхийд чансаа өндөртэйд тооцогдох тус тэмцээний бэлтгэл хангагдаж, тамирчдаа хүлээж авч эхэлсэн байна. Шатарчдын дэлхийн олимпиадад Хятад, Унгар, Энэтхэг, Орос, Өмнөд Солонгос, Америк, Канад зэрэг 26 орны 200 гаруй тамирчин өрсөлдөнө. Харин Монгол Улсаас сорилго тэмцээнээс шалгарч эрхээ авсан 10 багийн 50 тамирчин оролцох юм.
Олимпиадын үеэр “Mongolia open 2015” олон улсын нээлттэй тэмцээн зохион байгуулагдахаас гадна ОУШХ-ны шүүгч, дасгалжуулагчийн цол олгох семинарууд, сургуулийн шатрын багш нарт зориулсан тусгай үзүүлэх сургуулилалт болох аж.
Сэтгэгдэл ( 0 )