Баян-Өлгийд гурилын үнэ “тэнгэрт хадаж” байна

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 20

Их халууны улмаас энэ жил Монгол Улс ургацынхаа 80 хувийг алдаж байна. Улстөрчид ингэж хэлэх эрт байна хэмээх зуур энд тэндгүй гурилын үнэ өсч, цаашид ч өсөх, бүр хомсдол дагуулж мэдэх дүр зураг харагдаж байна. Тэр дундаас Баян-Өлгийд гурилын асуудал хурцаар яригдах боллоо. Тус аймгийн  Өлгий сумын бараан зах дээр сүүлийн 10-хан хоногт 50 кг  гурилын үнэ даруй 6000 төгрөгөөр нэмэгдэв. Түүнчлэн ОХУ, Казахстанаас оруулж ирдэг гурил тасалджээ. Тэнд ч мөн ган болж үр тариа ургаагүй бололтой. Мөн хүнсний ногоо, жимс жимсгэнэ ч ОХУ-аас ирдэг байснаа саатаад байна. Ямартай ч Өлгий сумынхан төмс, хүнсний ногоогоо ойролцоох Баяннуур сум болон Ховд аймгаас авч эхэлсэн байна. Тэд мөн импортын гаалийн татвар өндөр учраас хүнсний ногооны үнэ буурдаг цагтаа хямдардаггүй ихэд гомдолтой байдаг аж. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.70.46.18) 2015 оны 08 сарын 20

АГУУ ОРОС ОРНЫ ХАЯАА ДЭРЛЭЭД ГУРИЛ ТАЛХГҮЙ ХЭЦҮҮ БАЙНА ГЭДЭГ БАЙЖ БОЛОМГҮЙ ЗҮЙЛ.20МЯНГА ХҮРЭХГҮЙ ШАХУУ ХАСАГ ИРГЭДЭЭ ХООСОН ХОНУУЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ.

0  |  0
Top