Есдүгээр сарын 5-нд “Монголын мистер-2015” болно

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 21

Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй “Монголын мистер” тэмцээний энэ оны шалгаруулалт ирэх есдүгээр сарын 5-нд Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Монголын Бодибилдинг, Фитнессийн Холбооноос зохион байгуулж улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээнд үе үеийн “Мистер” цолтнууд болон шинээр хүч түрэн гарч ирж буй шилдэг тамирчид 13 жингийн ангиллаар өрсөлдөж аваргуудаа тодруулах аж. Мөн улсын аваргаас медаль байранд шалгарсан тамирчид тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ олж авах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top