Мэргэжлийн боксын хөнгөн жингийн тамирчин Флойд Мэйветер энэ цагийн хамгийн шилдэг боксчин юм. Тэрбээр мэргэжлийн боксын рингэд нийт 48 тулаан хийгээд байгаагаас нэг ч удаа ялагдаагүйгээрээ өнөө цагт хамгийн шилдэг боксчноор нэрлэгдэж байна. Тэрбээр хамгийн сүүлд буюу өнгөрөгч оны тавдугаар сард Филиппиний алдарт боксчин Мэнни Пакьяотой тулалдаж шүүгчийн шийдвэрээр ялалт байгуулсан ба өдгөө ч энэ тулааны шийдвэрийг эсэргүүцэгчид бий. Ямартай ч, олноо “зууны тулаан” хэмээн нэрлэгдсэн энэхүү тэмцээн Флойдын нутаг дээр болж нутгийнх нь шүүгчид шүүсэн юм. Энэ тэмцээнээс 200 сая ам.доллар халаасалсан Флойд үнэндээ жил бүр 300 сая ам.доллар олдог бөгөөд үүгээрээ “Форбес”-оос жил бүр тодруулдаг оны дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчнаар нэрлэгддэг юм. 300 сая ам.доллар олоход амархан гэж хэлдэг “мөнгө” хочит Флойд Мэйветер саяхан дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 боксчны жагсаалтыг өөрөө гаргаж энэ жагсаалтын тэргүүн байранд өөрийнхөө нэрийг оруулж, үүнээсээ болоод багагүй шүүмжлэл хүртсэн юм. Тэгвэл тансаг хэрэглээгээрээ байнга сагсуурхаж олны хэл аманд байнга өртдөг Флойдын тансаглалыг танилцуулья. Тэрбээр Мэнни Пакьяог ялсны дараа дэлхийд ердөө хоёрхон үйлдвэрлэгдсэн, олон улсад хамгийн үнэтэй “Koenigsegg CCXR Trevita” супер автомашин худалдаж авчээ. 400 км/цагийн хурдтай энэ хөлөг нь 4.8 сая ам.долларын үнэтэй аж. Түүнд үүнээс өмнө хэт өндөр үнэтэй найман автомашин байсан бөгөөд түүний гурав нь феррари, гурав нь бугати, нэг нь ламфоржини, нэг порще юм байна.
Э.Төгс
Сэтгэгдэл ( 1 )
ламфоржини, бугати, порще гэнээ