Монгол бөхийн дэвжээ нэгэн их аваргаараа дутах боллоо. Монгол улсын хөдөлмөрийн баатар, МУГТ, дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох бурханы оронд мориллоо.
Олноо “Халхын хар аварга” гэгддэг Д.Цэрэнтогтох агсан 1951 онд Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн. Улсынхаа их баяр наадамд 4 түрүүлж, 5 үзүүрлэн, 15 шөвгөрсөн хүчит бөх байсан. Мөн чөлөөт бөхийн Азийн наадмын аварга болж байлаа.
Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ ийнхүү нэгэн хүчит бөхөөр дутаж хоцорлоо. Аваргын гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, нийт монголчуудда эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.
Сэтгэгдэл ( 7 )
aguu xun daruuxan engiin torj butsaxdaa aguu xundleliig tuuxend uldeedeg cain xun ulan cain torol oldog
um ma ni bad mi hum. yasan zaluugaaraa yvav daa. gun emgenel ilerhiiley
ХАЛХЫН ХАР АВАРГА ДОМОГ БОЛЖ ҮЛДЛЭЭ. БУРХАНЫ ОРНООС БӨХИЙН ДЭВЖЭЭГЭЭ ТЭТГЭЖ БАЙГААРАЙ
um mani bad me hum.
Ээ хөөрхий минь ээ, хүний сайн түрүүлээд явчих юмаа.Ум ма ни бад мэ хум