Г.Идэрхүүд хүрэл медаль нөхөн олгох шийдвэр гаргажээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 01

Энэ оны тавдугаар сард Катарын Доха хотноо зохион байгуулагдсан Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын баг тамирчид оролцсон билээ. Тэгвэл тус тэмцээний 70 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Зелимхан Юсупов сэргээш хэргэлэсэн нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл тэрбээр "Вада" буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагаас хориглосон эм бэлдмэл хэрэглэсэн нь илэрсэн юм. Ингэснээр түүний авсан мөнгөн медалийг хураан авч түүнд ялагдан хүрэл медаль хүртсэн Киргизийн бөх Э.Довдурбекд мөнгөн медаль, манай улсын тамирчин Г.Идэрхүүд хүрэл медалийг тус тус нөхөн олгох шийдвэрийг гаргажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top