Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотноо амжилттай үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан Улаанбаатарын цагаар шөнийн 02.00 цаг эхэлсэн. Энэ өдөр манай бөхчүүдэээс эрэгтэйчүүдийн 65 кг, эмэгтэйчүүдийн 55 кг, 58 кг, 63 кг, 75 кг-ын жинд нийт таван бөх барилдсан. Тэднээс гавьяат тамирчин С.Батцэцэг алтан медалийн төлөө барилдахаар үлдээд байна. Тэрбээр Унгар, Турк, Латви, Беларусын бөхчүүдийг хожиж, мөнгөн медалийн болзол ханган алтан медалийн төлөө Японы Рисако Кавайтай барилдахаар шалгараад байгаа юм.
Мөн эрэгтэйчүүдийн 65 кг-д барилдаж буй гавьяат тамирчин Г.Мандахнаран шөвгийн наймд үлдээд байсан бөгөөд тэрбээр хүрэл медалийн төлөө ОХУ-ын С.Рамоновтой барилдах юм.
Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд С.Бямбацэрэн Тунисийн тамирчин Марва Амри, 58 кг-д Б.Шоовдор АНУ-ын Аллисан Макензие, 75 кг-д Г.Наранчимэг АНУ-ын Аделина Грейд эхний тойрогт хожигджээ. 75 кг-д Г.Наранчимэг дагах барилдаан хийсэн ч Беларусын В.Марзаликд дийлдлээ.
Шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 10.40 цагаас эхэлнэ.
Сэтгэгдэл ( 0 )