Маргааш Дэлхийн аварга С.Цэрэнчимэд тэргүүтэй манай дөрвөн бөх барилдана

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 11

АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд болж байгаа ДАШТ-ий эмэгтэй чөлөөт бөхийн 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг шувтаргын барилдаанд японы бөх Рисако Кавайг цэвэр ялж дэлхийн хошой аварга болсноор монголын эмэгтэй чөлөөт бөхийн тамирчдаас төрсөн анхны, чөлөөт бөхийн тамирчдаас төрсөн хоёр дахь дэлхийн хошой аварга боллоо. Өмнө нь тэрбээр 2010 онд ОХУ-ын Москва хотод болсон ДАШТ-ээс 59 кг-ын жинд алтан медаль хүртэж байсан билээ.

Тэгвэл маргааш манай тамирчдаас Эмэгтэйчүүдийн 60кг-д Дэлхийн аварга С.Цэрэнчимэд, эрэгтэй 61-д Батболдын Номин, 86-кгд Оргодолын Үйтүмэн, 97 кг-д Доржхандын Хүдэрбулга нар барилдана.

Эмэгтэй 60 кг-д дэлхийн аварга С.Цэрэнчимэд эхний даваанд Шинэ Зеландын бөхтэй, түүнийг хожвол Хятадын бөхтэй барилдана.
Эрэгтэй 61 кг-д хүч үзэх 22 бөхөөс Б.Номин 20 дугаарыг сугалж, эхлээд Энэтхэгийн Бажранг Бажрангтай учраа таарчээ.
86 кг-д 43 бөхөөс О.Үйтүмэн Польшийн Р.Маркинцевичтэй эхний даваанд хүч үзэх нь. Түүнийг хожсон тохиолдолд Кыргызстаны Д.Кобоновтой барилдана.
97 кг-д Д.Хүдэрбулга Туркийн И.Болукбашитай эхний даваанд оноолт таарлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top