Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотноо үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр барилдсан манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 60 кг-д 2014 оны дэлхийн аварга С.Цэрэнчимэд мөнгөн медаль хүртлээ. Тэрээр Шинэ Зиланд, БНХАУ, Болгарын бөхчүүдийг хожин мөнгөн медалийн болзол хангаад байсан юм. Ингээп аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанаа Украины бөхтэй хийж, хожигдлоо.
Өнгөрсөн жил Узбекистаны Ташкентад болсон дэлхийн аваргаас алтан медаль хүртэж байсан С.Цэрэнчимэд энэ жил ийнхүү мөнгөн медаль авч дэлхийн аваргын хос медальтан болж байна.
Сэтгэгдэл ( 0 )