АНУ-ын Лас-Вегас хотноо болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө.
Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Эрдэнэбатын Бэхбаяр хүрэл медаль авлаа. Тэрбээр Эстони, Монтенегро, Япон, Гүржийн бөхчүүдийг хожиж, мөнгөн медалийн төлөө Гүржийн Владимир Хинчигашвилид 0:6, 1:4 онооны харьцаагаар дийлдлээ. Манай бөх хүрэл медалийн төлөө Казахстаны бөх Артас Санаатай барилдаж, 5:1-ээр хожлоо.
Сэтгэгдэл ( 0 )