Монголын Чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн шийдвэрээр Чөлөөт бөхийн ДАШТ-нээс медаль хүртсэн тамирчдад цэвэр алт гардуулахаар болжээ. Тодруулбал, -63 кг-ийн жинд дэлхийн тавцангаас хоёр дахь алтан медалиа хүртсэн МУГТ С.Батцэцэгт 1 кг алт, мөнгөн медаль хүртсэн гурван тамирчинд 500 гр алт, хүрэл медалийн эзэн болсон Э.Бэхбаярт 300 гр алт тус тус бэлэглэх юм байна.
Мөн Э.Бэхбаярт “Алтай” констракшн 2 өрөө байр бэлэглэх шийдвэр гаргажээ. Түүнчлэн П.Өнөрбатад “Хасу мегаватт” компани 2 өрөө байр, Б.Номинд “Гацуурт” компани 2 өрөө байр тус тус бэлэглэж байгааг Чөлөөт бөхийн холбооны захирал Д.Дагвадорж твиттер хуудастаа бичлээ.
Энэ удаагийн Лас Вегаст болсон ДАШТ-д эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч нарт тус бүрт 2000 ам.доллар бэлэглэсэн гэнэ.
Сэтгэгдэл ( 7 )
Olimpiin medaltnuudad 2008 ond buun l yum amlaad bsn uguugui gsn shu onigootoi. Hudlaa hoortsohlood neree gargah ged bair amlana. Ter ni hogiin hamgiin hyamd bair bdg gsn
unen bolob uu ? zugeer mongiig ny ogbol yadag bainaa baga l khuukhed evdchikheerei dee
алтыг нь битгий аваарай, монгол банкинд тушаагаад эмзэг бүлгийн хүмүүст буян болгосон дээр шүү, алт дэмий байхаа харин байрыг ав ав
Butsaagaad avchihavaa !!!!!
ta nar yadaj 100 tug uguhgui bj bitgii ataarhaj hutsaj bai
өгөөрэй дөө, өмнө нь олимп-р орсон тамирчдад өгнө гээд өгсөн хүн гараагүй шүү
байр өгч байгаа нь сайхан л байна гэхдээ стандарт хангасан талбайтай байр өгчүүл зүгээрдээ .... энэ хүмүүс ч 28 м2-г 2-с 3 хуваагаад өрөөний тоогоор нь сенсацилаад байхаа больчихвол авч байгаа хүн нь бүр их баяралах байхдаа...