Олимпын эрхийн төлөө таван хот өрсөлдөж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 17

2024 оны зуны олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Унгарын Будапешт, Германы Гамбург, АНУ-ын Лос-Анжелес, Францын Парис болон Италийн Ром  гэсэн таван хот өрсөлдөж байна гэж Олон улсын олимпын хороо /ОУОХ/ мэдэгдлээ.

Энэ таван “алдартай хот” зуны олимпыг зохион байгуулах эрхийг авахаар өрсөлдөж байна гэж ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах хэлмээ.

ОУОХ-ны гишүүд 2017 онд Перуд хуралдан 2024 оны олимпыг зохион байгуулах хотыг сонгох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top