Эверестийн оргилд хоёр удаа гарч улсынхаа нэрийг дэлхийд дуурсгасан, Монгол улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяраар ахлуулсан уулчид Асгат түргэний ууланд авиралт хийж байна. Баян-Өлгий аймгийн Ногоон нуур суманд орших уг уул нь 4000 гаруй метр өндөр, мөнх цаст хайрхан. Энэ ууланд өмнө нь уулчид авиралт хийгээгүй аж. Авиралтын багийн бүрэлдэхүүнд Улаанбаатар, Баян-Өлгий аймгийн шинэ залуу тамирчид багтжээ.
Б.Сараа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )