Монголын билльярдын холбооноос зохион байгуулж буюу снукер билльярдын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-27-ны өдрүүдэд болохоор болжээ. Уг тэмцээнд шилдэг 32 тамирчин өрсөлдөх юм байна.
Эхний өдрийн тэмцээн энэ сарын сарын 27-нд “Түмэн снукер” клубт, дараагийн өдөр “Наранбилэг” клубын “Элит” снукер клубт тус тус болно. Харин тэмцээний шилдэг найман тамирчин 27-ны өдөр “АСА” циркэд тоглож, аваргаа тодруулна. Шилдэг 32 тамирчин нь хөдөө орон нутгийн билльярдын холбоодоос зохион байгуулсан аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчид байх юм.
Тэмцээний тэргүүн байр эзэлсэн тамирчинд алтан медаль, диплом, “Тоёота приус-20” автомашин, дэд байрт шалгарсан тамирчинд мөнгөн медаль, диплом, таван сая төгрөг, гуравдугаар байрт шалгарсан тамирчинд хүрэл медаль, диплом, 1,5 сая төгрөгөөр шагнаж урамшуулах юм.
Сэтгэгдэл ( 2 )
Yun haritsangui 3 shagnal ve unen u
ENE MEDEEG YAMAR TOLGOI NI ERGESEN ERGUU MAL BICHEE WE?