Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт, Гавъяат тамирчин Х.Цагаанбаатар зодог тайлах шийдвэр гаргажээ. Гэхдээ цаашид жүдо бөхийн шигшээ баг, тамирчдынхаа бэлтгэл сургуулилтад анхаарч, дасгалжуулагчаар ажиллахаар болжээ.
Зодог тайлах шийдвэрээ тэрбээр саяхан болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа гаргасан байна. Х.Цагаанбаатар, “Ирэх онд болох Олимпод Монголын баг тамирчид, ард түмэн ялалт хүсэж байгаа учраас тамирчиддаа зааж зөвлөж, багш нартаа туслаж Төрийн дууллаа олон эгшиглүүлэхийн төлөө өөрийгөө зориулах болсондоо баяртай байна.” хэмээжээ
Сэтгэгдэл ( 2 )
ashgui de
Mongol ulciinxaa neriig delxiin judo boxiin tatami deer olon jil gargaj gadaadiin boxchuudiin zurxend shar uc xuruulj ybcan gabiyatai gaixamshitai tamirchin cain dacgaljuulagch bolnoo