Испанийн хөлбөмбөгийн мэргэжлийн лигийн хүчирхэг багийн нэг Барселона клуб өчигдөр түүхэн ялагдал хүлээлээ. Тэд Селта де Виго багийн талбайд зочлон очиж ийнхүү ялагдал амссан юм. Тоглолтын 26 дахь минутад Агудо Дуран эхний гоолыг оруулж улмаар 30 болон 56 дээр Лаго Аспас хоёр гоол оруулсан бол Барсагийн довтлогч, Бразилийн од Неймар 80 дахь минутад тоглолтыг эргүүлэх гэж оролдсон боловч 83 дээр Гуидетти эцсийн цэгийг тавьснаар тоглолт өндөрлөж 4:1-ээр түүхэн хожигдол амссан байна.
Лаго Аспас хуучин Английн Ливерпүүл багт довтлогчийн байрлалд байсан нь тэднийг хожиход том тус хүргэсэн талаар багийн удирдлага нь ихэд магтжээ. Барселонагийн хувьд ийм олон тооны зөрүүтэй хожигдож байсан түүх байхгүй юм байна. Тоглолтын дараа Месси “Би багт юу хэрэгтэй байгаа талаар сайн зүйл олж мэдлээ” хэмээн хариулжээ.
Сэтгэгдэл ( 0 )