Хойд Лондоны Тоттенхэм 2018 оны эх гэхэд шинэ стадионоо ашиглалтад оруулах ажээ. 116 жил "Уат Харт Лайн" тэдний өлгий болж буй ч эдүгээ цагт 36 мянган үзэгчийн суудал нь үнэхээр багадаж буй тул 61 мянган үзэгчийн суудалтай шинэ стадион барьж буй юм.
2017/18 оны улирлыг тэд шинэ стадион барьж буй улмаас "Уэмбли"-д юмуу эсвэл "МК Донс"-ын стадионд өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Гэхдээ Тоттенхэмийн шинэ стадион ашиглалт орсоноор Лондоны хөлбөмбөгийн багуудаас хамгийн олон үзэгчийн суудалтай стадионтой болох ажээ.
Сэтгэгдэл ( 0 )