Тун удахгүй сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас дөрвөн тамирчин оролцох эрхээ аваад байгаа юм. Харин гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн хувьд гэмтлийн улмаас ДАШТ-ий эрх олгох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадаагүй юм. Тиймээс У.Мөнх-Эрдэнийг ДАШТ-нд оролцуулж өгнө үү гэсэн хүсэлтийг боксын холбооноос AIBA-д гаргаад байсан билээ. Харин энэхүү хүсэлтийг AIBA хүлээж авах боломжгүй гэсэн хариу ирүүлжээ. Энэ талаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган цахим хуудастаа "Мөнх-Эрдэнийг Дэлхийн боксын холбоо буюу AIBA-аас дэлхийн аваргад оруулж өгөх хүсэлт явуулсан боловч боломжгүй гэдэг хариу ирсэн. Тэгэхээр Монгол Улсаа төлөөлж энэ удаагийн дэлхийн аваргад оролцох эрхээ авсан дөрвөн тамирчиндаа амжилтын дээдийг хүсье. Амжилтын төлөө хамтдаа шүү, Урагшаа" хэмээн бичжээ.
Сэтгэгдэл ( 1 )
НҮД ХУЖИРЛАМ ЗАГВАРЫХНЫ ГАЙХАЛТА РЕКЛАМ HTTP://GOO.GL/6VfT7R