Сагсан бөмбөгийн “Үндэсний цом-2015” тэмцээн болно

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 05

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо сагсан бөмбөгийн спортыг орон нутагт жигд хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд бүх аймгуудыг хамарсан “Үндэсний цом”-ын аварга шалгаруулах тэмцээнийг санаачлан зохион явуулж байгаа билээ.

Өнгөрсөн сард уг тэмцээний “Б” зэрэглэлийн УАШТ болж, Хэнтий аймгийн баг тамирчид аваргаар тодорсон бол Сүхбаатар, Өмнөговь аймгийн шигшээ баг тамирчид мөнгө, хүрэл медалийн эзэд болсон юм.

Энэ удаа тэмцээний “А” зэрэглэлийн буюу Монгол Уулсын үндэсний болон Супер лигийн тамирчдын оролцсон УАШТ аравдугаар сарын 19-нд спортын төв ордонд эхлэх гэж байна. Тэмцээнд аймгийн шигшээ баг бүр зөвхөн өөрийн аймгийн харьяа, “Үндэсний супер лиг”-ийн дөрөв хүртэлх тамирчныг эгнээндээ нэгтгэн тоглох боломжтой юм.

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо уг тэмцээний дараагаар аймаг болгонд “Үндэсний цом”-ын лигийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулахаар төлөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top