Дохагийн дэвжээн дээр манай дөрвөн тамирчин дэлхийн аваргын төлөө..

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 06

 Насанд хүрэгчдийн боксын ДАШТ Катарын нийслэл Доха хотноо өнөөдөр боксын эхэллээ. Манай дөрвөн тамирчнаас хоёр нь эхний тойрогтоо гоц мөргөж, 56 кг-д ОУХМ Э.Идэрхүү эхний даваанд Пан Америкийн наадмын хүрэл медальтай Венесуэлийн Диас Азокар Хосетай учраа таарсан бол 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат эхний даваанд дэлхийн аваргын хүрэл медальт Чехийн Зденек Чладектай, маргааш орой эхний тулаанаа хийхээр оноолт таарлаа.

49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Индонезийн Корнелис Квангу Лангу, Японы Томояа Цүбой нарын аль ялсантай 8-нд тоглоно. 60 кг-д тулалдах ОУХМ Д.Отгондалай эхний даваанд гоц мөргөсөн. Тэрбээр дэлхийн аваргын алт, мөнгө, гурван хүрэл медальт Италийн Доменико Валентино, Европын аваргын мөнгө Голландын Лакруз Энрико нарын аль ялсантай нь учраа таарна.

 Катарын  ДАШТ-д 74 орны  тив, тивийн аваргын тэмцээнээс шалгарсан 260 боксчин өрсөлдөнө. 260 ширэн бээлийтэн 2016 оны Риогийн зуны олимпийн 23 эрхийн төлөө хүч чадлаа сорих юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.142.215) 2015 оны 10 сарын 06

otgoo ch multarchee

0  |  0
Top