Япон улсын Токио хотноо өчигдөр 74 дэх удаагийн Бүх Японы сүмогийн АШТ зохиогдлоо. Уг тэмцээнд Ёкозүна Какүрюү тэргүүтэй бөхчүүд оролцон барилдсан ба хасагдах журмаар зохион байгуулагдсан юм. Тэмцээний түрүүг Озэки Гоэйдо хүртэж, маэгашира Ичиножёо А.Ичинноров үзүүрлэлээ. Ингэснээр уг тэмцээний түрүү 2003 оноос хойш Япончуудад очоогүй байсаныг Гоэйдо нутагтаа авч ирж чадлаа. 2003 онд Озэки Чиётайкай түрүүлсэнээс хойш огт Япон бөх түрүүлээгүй байсан юм. Харин хоёр дахь дивизон буюу хэсэгт Жюүрёо зиндааны бөхчүүд оролцон барилдсанаас Тоёохибики түрүү хүртжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Anand novsh turuulj jad.gui yumuu
ee hoorhii tiimuu