Сайн мэдээ: Монголын мэргэн буучид 1761 оноо авч, шинэ рекорд тогтоов

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 08

Дэлхийн армийн спортын наадмаас Монголын баг тамирчид хоёр дахь алтан медалиа хүртлээ. Өнөөдөр гурван байрлалаас 60 сум буудах эмэгтэйчүүдийн урт бууны багийн дасгалд Монгол Улсын баг түрүүлэн, алтан медалийн эзэд болохын зэрэгцээ 1761 оноо авч, уг наадмын шинэ рекорд тогтоосон байна.

Багийн бүрэлдэхүүнд 2016 оны олимпийн эрх аваад байгаа Г.Нандинзаяа, О.Янжинлхам, Ч.Нарантуяа нарын тамирчид багтжээ.

Дэлхийн армийн спортын энэхүү  наадам дөрвөн жилд нэг удаа болдог юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top