Тодруулга: Дөрвөн байршилд “Автомашингүй гудамж”-тай болно

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 09

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар “Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.  Гудамж төслөөс хэрэгжүүлж байгаа хотын дэд төв төслийн хүрээнд нийслэлийн гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хотын иргэд болон гадаадын жуулчдад  тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор “Автомашингүй гудамж” бий болгон тохижуулахаар төлөвлөсөн бөгөөд нийслэлийн Засаг даргын зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөр ахлуулсан ажлыг хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулж хэд хэдэн судалгааны ажлыг эхлүүлсэн байна.  Нийт 20 жилийн хугацаанд хотын төв болон гол гудамжуудыг автомашингүй гудамж болгон тохижуулан худалдаа үйлчилгээ, жуулчны гудамж болгохоор төлөвлөснөөс эхний ээлжинд Чингисийн талбайн ойролцоох 4 байршилд төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ. 

Энэ талаар нийслэлийн Засаг даргын зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөс тодрууллаа 

“Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Эхний ээлжинд автомашингүй болгох дөрвөн байршлыг ямар үндэслэлээр сонгосон юм бэ?

- Гудамж төслөөс хэрэгжүүлж байгаа хотын дэд төв төслийн хүрээнд нийслэлийн гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хотын иргэд болон гадаадын жуулчдад тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор “Автомашингүй гудамж” бий болгон тохижуулахаар төлөвлөсөн. Нийт 20 жилийн хугацаанд хотын төв болон гол гудамжуудыг автомашингүй гудамж болгон тохижуулан худалдаа үйлчилгээ, жуулчны гудамж болгохоор төлөвлөснөөс эхний ээлжинд Чингисийн талбайн ойролцоох 4 байршилд төслийг хэрэгжүүлэхээр болж байна.

Ингэхдээ Чингис хааны талбайн урд талын хэсэгт газар доогуур 3 давхар авто зогсоол барина. Энэ нь 800 автомашин зогсох боломжтойгоор хийгдэх юм. Мөн Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнд төлөвлөж байгаа зогсоол нь 2 давхар 180 автомашин багтах зогсоолтой болно. Харин Автомашингүй гудамжийг хийх хөрөнгийн мөнгийг төр хувийн хэвшлийн хүрээнд хийхээр тогтоол  гарсан.

-Эхний гудамж хэзээ ашиглалтад орох вэ?

-Төрийн ажлыг хэт улстөржүүлж байгаагаас болоод бид дулааны улиралд хэдийнэ хийж эхлэх байсан ажлаа эхлүүлж амжсангүй. Гэхдээ одоо оройтоогүй гэж үзэж байгаа. Тиймээс бид компаниудтай уулзаж, энэ намар, өвөл юу хийж болох вэ гэдгийг судалж ярилцана. Ирэх хавар ажлаа эрт эхлүүлж, эхний гудамжаа наадам гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байна. Хамгийн түрүүнд авто зогсоолуудыг бэлэн болгох шаардлагатай. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top