Дэлхийн даамны аварга шалгаруулах тэмцээнийг Монгол хүн шүүнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 22

Туркийн Измир хотноо энэ сарын 25-31-нд зохион байгуулагдах даамын эрэгтэйчүүдийн дэлхийн аваргын төлөөх “тулаан”-д ОХУ-ын их мастер, дэлхийн долоон удаагийн аварга Александр Георгиев, Камеруны гроссмейстер, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Африк тивийн олон удаагийн аварга Жанмарк Нжофанг нар өрсөлдөх гэж байна.

Дэлхийн даамын холбоо (FMJD)-ноос тус халз тоглолтыг шүүх шүүгчээр Монголын иргэн Чимэддоржийн Бат-Эрдэнийг томилжээ. Ч.Бат-Эрдэнэ нь Дэлхийн даамын холбооны дэд ерөнхийлөгч, Азийн даамын холбооны ерөнхийлөгч, МДХ-ны дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(203.194.118.15) 2015 оны 10 сарын 26

Doliigood muuhai gdg ni. Ene ch nileen hugshirchee

0  |  0
zochin(112.72.13.4) 2015 оны 10 сарын 22

Мундаг юмаа :)

0  |  0
Top