Завхан аймагт их хэмжээний цианит асгарчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 23

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутагт нийт 44 метр талбайд цианит натри асгарчээ.Энд уул уурхайн олборлолт явуулж байгаа “Баян-Айраг эксплорэйшн” компани хоёр дахь удаагаа ажлын хариуцлага алдсан байна. Тус компани өмнө нь үйл ажиллагаандаа химийн хорт бодис ашиглаж эхлээд удаагүй байхдаа мөн ийм осол гаргаж байсан аж. Энэ удаад асгарсан цианит натри 10-15 минутын турш алдагдаж хөрсөнд шингэсэн байсныг тус компанийхан өөрсдөө цэвэрлэсэн байна.

Харин тухайн сулруулсан уусмалын шахалтын даралт хэр байсныг тодорхойлох боломжгүй аж. Түүнчлэн энэ хэргийн талаарх мэдээллийг оройтож мэдсэн гэдгээ аймгийн холбогдох албаныхан хэлж байгаа юм. Тодруулбал, тус компанийхан өөрсдөө асгарсан уусмалаа цэвэрлэснийхээ дараа аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top