Б.Сэр-Од “Осака марафон”-оос хүрэл медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 26

Өнгөрсөн ням гаригт Японы улсын Осака хотноо болж өндөрлөсөн “Осака марафон” тэмцээнээс Монгол улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од хүрэл медаль хүртлээ. Олон улсын тэмцээнд Кенийн Даниэль Косгей 2.13.46 цагийн амжилтаар тэргүүлсэн бол зохион байгуулагч орны Ито Тайга 2.15.32 цагийн амжилтаар удаалсан байна. Харин манай тамирчин 2.15.32 цагийн амжилтаар хүрэл медалийн эзэн боллоо. Б.Сэр-Од ирэх арваннэгдүгээр сарын эхээр зохиогдох “Фүкүоке-2015” марафонд хурд сорих аж. Өнгөрсөн жил тэрбээр уг тэмцээнээс хүрэл медаль хүртэж, улсын дээд амжилтыг шинэчилж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top