Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 28

Жил бүрийн  аравдугаар сарын 28-ны өдрийг Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ээс дэлхийн жүдогийн өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг болсноор тав дахь жил болж байна. Энэ оны энэ өдрийг IJF-ээс ЭВ НЭГДЭЛ уриан доор зохион байгуулж байгаа бөгөөд МЖБХ өнөөдөр буюу 2015 оны аравдугаар сарын 28-ны 11:00 цагаас Спортын төв ордоны бэлтгэлийн зааланд арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Энэ өдөр Астана-2015 ДАШТ-ий медальтнууд нээлттэй бэлтгэлийг хийхээр болсон бөгөөд Монголын жүдо академийн тамирчид үзүүлэх тоглолтыг хийж, ахмад тамирчид санал бодлоо солилцохоор боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top