Мөн Харцагууд улирлын эхний хожлоо авлаа.
Даваа гаригийн оройн эхний тоглолт бол Супер лигийг 1-1 амжилттай явж буй Аравтууд болон мөн 1-1 амжилттай явж байсан Ирвэсүүдийн тулаан боллоо.Тоглолтын эхний үе өгөө аваатай тэнцүүхэн дууссан бол 2-р үеээс Ирвэсүүдийн довтолгоон хамгаалалт бүхий л тал дээр жигд ажилласны үр дүнд оноогоор тасарч. 2-р үед энэ улиралд Ирвэсүүдэд нэгдээд буй ОУХМ Т.Санчир өөрийн шилдэг тоглолтуудаа харуулаад эхэлсэн юм.Тэрээр өнөөдөр 41 оноо 8 с.б.а 4 о.д 1 б.т 1 хаалт гэсэн супер статистикийг үзүүлсэн билээ.Мөн багийн хамтрагч Дорж-Арилд 20 оноо 7 с.б.а хийн бүх талаараа сайн тоглосоныг онцлох нь зүйтэй.Энэ эрчээрээ Ирвэсүүд тоглолтын 3-р үеийг ч гартаа авсан юм.Харин уг тоглолтонд нэг тоглогчийг онцгойлон ярих нь зүйтэй болов уу.Тэр бол Ирвэсүүдэд энэ улиралд ирээд буй Дайлн Брювер гэдэг Америк тоглогч юм.Довтолгооны сонголт, талбайг мэдрэх мэдрэмж , хурд, хамгаалалтан дээрх идэвхтэй байдал зэрэг бүхий л талаараа маш онцгой тоглогч харагдаж байна лээ.Тэрээр өчигдрийн тоглолтонд 29 оноо 6 о.д 4 с.б.а 2 б.т гэсэн статистикийг сэлгээнээс авчирсан.Яалтачгүй өчигдрийн тоглолтын нууц зэвсэг X Factor тоглогч бол тэр байсан юм.Тоглолтын 4-р үеээс Аравтуудын тоглолт бага багаар сэргэж ирэн оноог ойртуулахыг хичээж байсан ч Ирвэсүүд тэдэнд боломж олгохыг хүссэнгүй 129-116-р тоглолт дууслаа.Аравтуудаас багийн ахлагч лигийн МВП Мөнхтүвшин 35 оноо 4 о.д 6 с.б.а хийн багаа тэргүүлсэн бол ахмад туршлагатай ОУХМ Сэдбазар 27 оноо 10 с.б.а 3 о.д 2 б.т 1 хаалт гэсэн гайхалтай үзүүлэлтийг хийгээд амжив.Ингэснээр Ирвэсүүд 2-1 гэсэн амжилтаар лигийн тэргүүн эгнээнд бичигдээд эхэллээ.
Уг өдрийн уг оройн 2 дох тоглолт нь Харцагууд болон Төв Ургацын тоглолт боллоо.Тоглолтын эхний хагас багуудын ширүүн тэмцэл дунд өрнөж эн тэнцүү дууслаа.Харин 3-р үеээс Харцагууд багаараа тун сайн жигд ажилласны үр дүнд оноогоор тасарч уг тоглолтын хувь заяа ерөнхий зураглал эрт шийдэгдсэн гэхэд болно.78-59 харьцаагаар Харцагууд хожсоноор улирлын анхны хожлоо авсан бөгөөд ингэснээр лигт хожилгүй баг үлдсэнгүй.Харцагуудын хувьд шилдэгүүд нь болох Баттөр, Азбаяр нараа бэртэлд алдаад байгаа нь лигийг 2 хожигдолтойгоор тааруу эхлүүлээд байсан юм.Мөн энэ улиралд Харцагат нэгдээд буй шинэхэн Спортын мастер Г.Цэнгүүнбаяр тун сайн тоглосон бөгөөд 12 оноо 4 с.б.а 4 хаалт 2 б.т гэсэн үзүүлэлтийг хийн багийнхаа хожилд түлхэц боллоо.Харин Харцагуудаас өнөөдөр 4 тоглогч 10 дээш оноо авсан нь тоглолтын X Factor багаараа байсан гэхэд болно.Ийнхүү Супер лигийн шинэ улирал бүх багууд хожилтой боллоо.
Сэтгэгдэл ( 0 )