Английн премьер лигийн 20 дугаар тойргийн үлдсэн хоёр тоглолт өчигдөр боллоо. Энэ улиралд тун дажгүй байгаа “Кристал Палас” талбайдаа “Челси”-г хүлээж авсан. Жозе Моуриньогоос хойш тоглолт нь илт сэргээд байгаа “Цэнхэрүүд” энэ удаад өрсөлдөгчөө талбайд нь 0:3-аар буулгаж авч, ямархуу энтэй баг болохоо харуулсан юм.
Тоглолтын 29 дэх минутад Оскар гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 60 дахь минутад Виллиан нэгийг нэмсэн бол 66 дахь минутад Диего Коста гүйцээжээ. Ингэснээр “Челси” 23 оноотой болж, 14 дүгээр байр руу орж ирлээ.
Бусад тоглолтын үр дүн
Эвертон 1-1 Тоттенхэм Эх сурвалж: www.mminfo.mn
Сэтгэгдэл ( 0 )