Завхан аймгийн зургаан сумын 10 гаруй газарт нүүрсний орд бүхий илэрц байгааг тогтоожээ. "Цэцэнс" нэртэй компани тус аймгийн нутагт сансрын тандан судалгааны болон геологи хайгуулын ажлыг эхлүүлээд байсан аж.
Судалгааны үр дүнд нүүрсний гурван ч томоохон орд бүхий газар байгааг илрүүлсэн байна. Одоогийн байдлаар хэдий хэмжээний газар нутгийг хамарсан болоод хэр хэмжээний нөөцтэй эсэх талаар тодорхойлоогүй байна.
Хэрвээ энэхүү нүүрсний ордуудын нөөцийг тогтоож, ашиглах боломжтой нь тогтоогдвол Завхан аймгийн төдийгүй зэргэлдээх аймаг, сумдын нүүрсний хэрэгцээг хангах бүрэн боломжтой болох юм.
Сэтгэгдэл ( 1 )
Oboo doo zabxan nutag jargalin oron gej nutaga sanaj b.na