Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн найм дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо. Тус башёд Ёкозүно Хакухо, озэки Котошёгикү нар дээд зиндааны бүх бөхчүүдээс хамгийн түрүүнд 50 хувийн амжилтаа үзүүлэв. Өмнөх өдрийн барилдаануудад өвдөг шороодсон Ёкозүно Харүмафүжи 7 даваа нэг унаа, Какүрюү Ананд 6 даваа хоёр унаатайгаар тэмцээнийг үргэлжлүүлж байна.
Харин манай бусад бөхчүүдээс маегашира гуравт эрэмблэгдсэн Ичиножёо А.Ичинноров 1 даваа 7 унаатай, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 3 даваа 5 унаа, Тамаваши Б.Мөнх-Оргил нар 2 даваа 6 унаатай явж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Dahin davtagdashgui mundag tasartsan avarga yuma. Daruuhan saihan er hun.
japanii hurgend bayr hurgie