Өчигдөр мэргэжлийн сумогийн нэгдүгээр сарын Хацү башё өндөрлөлөө. Энэ өдөр Озеки Котошогикү өрсөлдөгчөө өвдөг шороодуулснаар арван жил тасалдаад байсан Япон бөхчүүдийн түрүүг авчирч, элэг нэгтнүүдээ баярлууллаа.Түүнийг түрүүлэх мөчид төрсөн нутаг болох Янагава хотынхон 250 мянгуулаа барилдааныг нь үзэж сонирхон, хот даяараа нүсэр тэмдэглэжээ.
Сүүлийн 58 башёд Япон бөх түрүүлээгүй байсан уг цуврал 2016 оны анхны башёд зогслоо. Хамгийн сүүлд 2006 оны нэгдүгээр сарын башёд озеки Точёзүма түрүүлж байсан аж.
Сүүлийн 20 шахам жил мэргэжлийн сумод Монгол бөхчүүд ноёрхож байгаа. Тодруулбал Японы мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд сүүлийн 16 жилийн хугацаанд аль орны бөхчүүд хэдэн удаа түрүүлснийг харвал 2000-2016 оны хооронд нийт 96 башё болоход Монголчууд 71, Япончууд 16, Самао 5, Хавай 2, Болгар, Эстони улсын бөхчүүд тус бүр нэг удаа түрүүлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
samuraid daramtlulad hakuho buuj ugsun shde. zevuun novshuud shu muu japan.uud