Манай жүдочид дэлхийн чансааг тэргүүлжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 16

Олон улсын жүдо бөхийн холбооноос дэлхийн шилдэг тамирчдын чансааг шинэчилсэн байна. Ингээд 14 жингийн ангилалд явуулсан тус чансааг манай улсын жүдочид тэргүүлж эхэлжээ.

Тухайлбал, Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Д.Сумъяа нар өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас хойш жингээ тэргүүлж байгаа бол “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртсэн ОУХМ Д.Төмөрхүлэг эрэгтэйчүүдийн 66 кг-ийг манлайлж байна.

Харин шинэ чансаагаар Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болдбаатар 60 кг-ийн жинд 330 тамирчнаас эхний гуравт бичигдсэн бол мөн жинд Монгол Улсын гавьяат тамирчин  Д.Амартүвшин 11-т, Ц.Цогтбаатар 31-т бичигджээ.

Түүнчлэн 66 кг-д Д.Алтансүх 930 оноотойгоор чансааны 16-д, 73 кг-ийн жинд Олимпийн хүрэл медальт Монгол Улсын Гавьяат тамирчин С.Ням-Очир 400 жүдочоос 10-т, Г.Одбаяр 14-т эрэмблэгдсэн аж.

Мөн 81 кг-д О.Ууганбаатар 22-т, Н.Дагвасүрэн 29-д бичигдсэн амжилттай байна. Жагсаалтын тухайд онооны эрэмбээр ангилсан аж.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(27.123.214.106) 2016 оны 02 сарын 19

Anjilt husen eruue.

0  |  0
МОНГОЛ(202.9.40.168) 2016 оны 02 сарын 16

БАЯН БОЛОН ЯВБАЛ БАРДАМ СЭТГЭЛИЙГДАРАЛТАЙ, БААХАН БОЛОН ЯВБАЛ ХАТУУ СЭТГЭЛИЙГ БАРИЛТАЙ. ОЛИМПОДОО САЙН БЭЛДЭЭРЭЙ ЗАЛУУС МИНЬ. ТА НАР ЧАДНА.

0  |  0
dfghdfgh(203.91.118.206) 2016 оны 02 сарын 16

hgdfgh

0  |  0
Top