Монголын шатрын холбоо, Эрүүл мэндийн яам, “Хүннү молл“ худалдааны төв хамтран зохион байгуулж буй өсвөрийн шатарчдын УАШТ-ий нээлт өнөөдөр 15.30 цагаас болно. Өчигдөр "Хүннү молл"-д эхэлсэн тус тэмцээний аваргууд ирэх сарын 3-ны өдөр тодорно.
Тэмцээнээс ангилал тус бүрт АЛТАН медаль авсан нийт 12 шатарчин 4 сарын 5-15-нд Улаанбаатарт болох Ази тивийн Өсвөрийн аварга шатарчин шалгаруулах тэмцээнд үндсэн тамирчнаар оролцох эрх авна. Мөн МӨНГӨ, ХҮРЭЛ медаль авсан нийт 24 шатарчин Ази тивийн аварга Өсвөрийн шатарчин шалгаруулах тэмцээнд нэмэлт тамирчнаар оролцох эрх авна гэж МШХ-ны хэвлэлийн албаас мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )