Олимпийн наадмын тасалбарын 47 хувь нь борлуулагджээ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 04

Бразилийн Рио де Жанейро хотод болох зуны Олимпийн наадмын тасалбарын 47 хувь зарагдсан бөгөөд 194 сая долларын борлуулалт хийсэн гэж зохион байгуулах хорооноос мэдэгдлээ.

Бразил улсад хамгийн өндөр тархалттай байгаа Зика вирус болон тус улсын эдийн засгийн хямралаас үүдэн Олимпийн наадмын бэлтгэл ажил тасраад байсан юм.

Гэсэн хэдий ч, Зика вирусын тархалт Олимпийн наадамд аюул болохгүй гэж хорооноос хэлж байна. 2015 оноос хойш Бразилд 1.5 сая хүн тус вирусаар халдварласан бөгөөд энэ онд нэмж гурваас дөрвөн сая тохиолдол бүртгэгдэж магадгүй гэж Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын шинжээчид үзэж байна.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс жирэмсэн эмэгтэйчүүдийг онц шаардлагагүй бол Олимпийн наадамд очихгүй байхыг зөвлөхийн зэрэгцээ, Олимпт оролцож буй эрэгтэй хамтрагчтайгаа бэлгийн харьцаанд орохдоо хамгаалалт хэрэглэхийг эмэгтэйчүүдэд анхааруулсан юм.

Зика вирус нь жирэмсэн эхэд ургаар дамжин, микроцефалия хэмээх тархины төрөлхийн гажиг, мөн саажилт үүсгэдэг Гийена Барре хам шинж өвчин үүсгэдэг болох нь тогтоогдоод байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top