Олимпийн эрхийн төлөөх тэмцээнд оролцох сэлэмчдийн нэрс тодров

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 21

Вуши 2016" /Wuxi 2016"/ насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон "Рио 2016" олимпийн эрх олгох тэмцээнд оролцох Монголын баг тодорлоо.

Тодруулбал, Б.Батхүү /Хангарьд клуб/, спортын мастер, "БРБ" үндэсний чансааны 2-р байр. Дасгалжуулагчдын зөвлөлийн шийдвэрээр түүнийг дөрөвдүгээр сарын 10-12-нд болох "Рио 2016" олимпийн наадмын эрх олгох тэмцээнд оролцуулахаар боллоо. Эрхийн тэмцээнд нэг улсаас нэг л тамирчин оролцох боломжтой.

Харин түүний араас Ц.Жигжидсүрэн /Дуэль клуб, спортын мастер, 2016 оны Улсын аварга, "БРБ" үндэсний чансааг тэргүүлэгч/ Б.Хаш-Эрдэнэ /Хангарьд клуб, 2016 оны өсвөрийн УАШТ-ий дэд аварга./ Б.Амарболд /Хангарьд клуб, 2016 оны насанд хүрэгчдийн улсын дэд аварга, өсвөрийн улсын аварга/ нар шалгарсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top