Өнөөдөр Монголын таван боксчин олимпийн эрхийн төлөө шийдвэрлэх тоглолт хийнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 31

Риогийн олимпийн наадмын сонгон шалгаруулах Ази, Номхон далайн орнуудын тэмцээн амжилттай үргэлжлэн явагдсаар байна. Өнөөдөр мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх тулаанууд болно.

Манай Үндэсний шигшээ багийн таван тамирчин өнөөдөр тулалдана. Өнөөдөр  49 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ Узбекстаны Х.Дусматовтой, 60 кг-ын жинд Д.Отгондалай-Японы Д.Наримацутай, 64 кг-д Б.Чинзориг-Киргизын Е.Сакеновтой, 69 кг-д Б.Түвшинбат-Тайландын С.Ардитай, 75 кг-д Н.Шинэбаяр-Казахстаны Ж.Алимханултай тус тус тоглох юм байна. 

III.31 - 15.00 цаг. (Улаанбаатарын цагаар)

49 кг: Г.Ган-Эрдэнэ - Х.Дусматов (Узбекистан)

64 кг: Б.Чинзориг - Е.Сакенов (Киргизистан)

75 кг: Н.Шинэбаяр - З.Алимханули (Kазахстан)

19.00 цаг:

60 кг: Д.Отгондалай - Д.Наримацү (Япон)

69 кг: Б.Түвшинбат - С.Ардее (Тайланд)

Эрэгтэйчүүдээс финалд үлдсэн нь олимпийн эрхээ шууд авах бол хүрэл медаль дээр буусан тамирчид дахин РИО-г зорих эрхийн төлөө тулалдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top