Бразилийг зорих эрхийн төлөө 12 тамирчин өрсөлдөж байгаагаас Д.Отгондалай, Б.Чинзориг нар эрхээ авлаа. Энэ тэмцээний хүрэл медаль хүртсэн Г.Ган-Эрдэнэ, Н.Шинэбаяр, Б.Түвшинбат нар мөн олимпийн эрхийн төлөө дахин тулалдана-
БНХАУ-ын Чянь Ань хотноо болж буй “Рио-2016” олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын боксын тэмцээнээс эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн Д.Отгондалай Японы тамирчин Д.Наримацүтай шийдвэрлэх тулаан хийж, гурван үеийн турш хожин финалд шалгарлаа. Улмаар тэрбээр Бразилыг зорих эрхтэй болов.
Азийн наадмын аварга, Ази тивийн аварга ОУХМ Д.Отгондалай эхний тойрогт гоц мөргөж, Ирак, Катарын боксчинг хожин хүрэл медалийн болзол хангасан. Улмаар финалд өрсөлдөх болон олимпийн эрхийн шийдвэрлэх тулаанд Японы Д.Наримацүг 3:0-оор хожлоо.
Өнөөдөр Г.Ган-Эрдэнэ, Н.Шинэбаяр, Б.Түвшинбат нар мөн олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө.
Эрэгтэйчүүдээс финалд үлдсэн нь олимпийн эрхээ шууд авах бол хүрэл медалийн болзол хангасан нь олимпод оролцох эрхийн төлөө тулалдана.
Сэтгэгдэл ( 0 )