Улаанбаатар хотоос Сэлэнгэ чиглэлийн замыг түр хаалаа

Админ | Zindaa.mn
2016 оны 04 сарын 15

Цас их орсны улмаас орон нутгийн чанартай зам, давааг хаажээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө цас их орж, цасаар шуурсан тул ОБЕГ-аас Дархан, Орхон, Булган чиглэлийн замыг түр хаажээ. Мөн нутгийн урд хэсгээр цас их орж зарим даваа хаагдсан, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа аж.

Тиймээс жолооч нарыг Өмнөговь, Дундговь, Төв аймгийг зорихгүй байхыг анхааруулж байна. Мөн Баруун болон Өмнөд, Хойд чиглэлд цаг агаарын нөхцөл байдлын улмаас хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг тодорхойгүй хугацаагаар түр зогсоожээ.

Дашрамд, Манай орны нийт нутаг дэвсгэрийн 20 орчим хувь нь цасгай байгаагаас Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Тосонцэнгэл, Яруу, Тэлмэн, Тэс сум, Увс аймгийн Баруунтуруун, Наранбулаг, Зүүнговь, Түргэн, Малчин, Тэс сумын нутгаар цасны зузаан 20-40 см-т хүрч хоёр аймгийн 13 сум цагаан зудтай байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар, Увс, Архангай, Завхан, Баянхонгор аймагт хамгийн их буюу 536536 толгой мал хорогджээ. Харин мал төллөлт 98 хувьтай байгаа аж. Өнөөдрөөс цасан болон шороон шуурга шуурч мал төллөлтөд сөргөөр нөлөөлж болох тул малчдыг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top