Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт өнөөдрийн байдлаар улаанбурхан буюу кор өвчин нь хүндэрсэн 21 нярай эмчлүүлж байна. Түүгээр ч зогсохгүй уг өвчнөөр нэг шөнийн дотор хоёр хүүхэд нас барсан гэх мэдээллийг тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд нь хэлж байгаа. Салбарын сайд нь эзгүй учраас энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй байна хэмээн олон нийт шүүмжлэн цахим ертөнцөд иргэд цуглаан, жагсаал хийх дээрээ тулаад байгаа юм.
Тэгвэл сумогийн их аварга Д.Дагвадорж энэхүү асуудалд анхаарлаа хандуулан өөрийнхөө хөрөнгөөр улсад хэрэгтэй байгаа аппаратыг гадаад руу захижээ. Тэрээр “За ямар ч байсан хэд хэдийг захилаа. Удахгүй байх. Чадлаараа тусалж байгаа шүү” хэмээн твиттерт жиргэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Баярлалаа, бусад баячууд үлгэр аваасай, өөрсдөд нь буян хурна даа
avragadaa bayarlalaa saihan bna .Eh ornihoo tuluu tsohiloh zvreh tand bna. Tanii araas olon hvn negdeesee