ОУХМ Б.Мөнхзаяа БНХАУ-ын Чэндү хотод хөнгөн атлетикийн “Чэндү” марафон гүйлтийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртэж урд хөршийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулсан билээ. Тэрээр 42 км-ын зайд болсон тус уралдаанд 30 мянга гаруй сонирхогч, мэргэжлийн 100 гаруй тамирчин өрсөлдөхөд 2:36:50 цагийн амжилтаар тэргүүлсэн юм.
Ийнхүү монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн “Монгол бахархал” Б.Мөнхзаяагийн тухай товч танилцуулая.
ОУХМ Б.Мөнхзаяа Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг төгссөн бөгөөд өдгөө “Алдар” спорт хороонд харъяалагддаг тамирчин юм. 1993 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрж Дорнод аймгийн Чойбалсан хотод дунд сургуулиа дүүргэжээ. Өдгөө Улаанбаатар хотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг аж.
Мөн тэрээр өнгөрсөн жил урд хөршид болсон олон улсын марафонд түрүүлж, “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ хүртэж байжээ.
А.Чимгээ
Сэтгэгдэл ( 6 )
Гайхамшиг аа үргэлжлүүлээрэй. Олимроос алтан медаль авчраарай.
Amjilt husey,az jargal husey.bidnii baharhal
Saixan oxin bn . Bidniigee olon olon bayarluulaarai . Amjilt xysie
Mundag yumaa, uragshaa!!
Sain ohin mundag bna. Ene Nambariin luivarchin zalit nohoi Enkhbayr yuch bileedee.
Gaihamshig.amjilt husye