Пара байтынхан олимпийн бэлтгэлээ Японд базаана

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 26

“Токио-2020” паралимпийн наадам Япон улсад болно. Эл олимпийн бэлтгэлээ Монголын пара байт харвааны тамирчид аль хэдийнэ базаагаад эхэлжээ. Тэд Япон улсын Цүбамэ хотын захиргаатай хамтран ажиллах гэрээ өчигдөр байгууллаа. Уг үйл ажиллагаанд Монголын пара байт харвааны холбооны тэргүүн, олимпийн аварга Д.Баатаржав, Цубамэ хотын дарга Сүзүки нар оролцож,  гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ хүрээнд паралимпийн долоон тамирчин, хоёр дасгалжуулагчийн хамт ирэх долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 15 хүртэл Цүбамэ хотод Японы тамирчидтай бэлтгэлээ базаахаар болжээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top